Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчилсэн: 2026.07.25
Хадмал үйлчилгээг ашигласнаар та доорх нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна.
1. Бүртгэл
- Бүртгэл үүсгэхэд утасны дугаар шаардлагатай. Дугаар нь таных байх ёстой.
- Бүртгэл нь хувь хүнд зориулагдсан. Нэвтрэх эрхээ бусдад дамжуулж болохгүй.
- 18-аас доош насны хүн бүртгүүлэхийг зөвшөөрөхгүй.
2. Багц ба төлбөр
- Багц нь автоматаар сунгагддаггүй. Хугацаа дуусахад үйлчилгээ зогсоно.
- Ганц кино худалдаж авсан тохиолдолд заасан хугацаанд (ихэвчлэн 48 цаг) хэдэн ч удаа үзнэ.
- Вэб дээр QPay-ээр, апп дотор App Store эсвэл Google Play-ээр төлнө.
- Апп доторх худалдан авалтыг цуцлах, буцаах асуудлыг тухайн дэлгүүрийн журмаар шийднэ.
3. Буцаалт
- Техникийн шалтгаанаар кино үзэх боломжгүй байсан тохиолдолд бид дүнг буцаана эсвэл хугацааг сунгана.
- Үзсэн контентын төлбөрийг сэтгэл ханамжийн үндэслэлээр буцаахгүй.
- Буцаалтын хүсэлтээ 7 хоногийн дотор гаргана.
4. Ашиглалтын хязгаарлалт
Дараах үйлдэл хориотой:
- Контентыг татаж авах, хуулбарлах, дахин түгээх (аппын албан ёсны оффлайн функцээс бусад)
- Хамгаалалтыг тойрох, эвдэх оролдлого
- Нэвтрэх эрхээ худалдах, түрээслэх, олон хүнтэй хуваалцах
- Автомат хэрэгслээр агуулгыг цуглуулах
Зөрчил илэрвэл бид бүртгэлийг урьдчилан мэдэгдэлгүйгээр түдгэлзүүлэх эрхтэй. Ноцтой зөрчлийн үед үлдсэн хугацааны төлбөрийг буцаахгүй.
5. Төхөөрөмжийн хязгаар
Багц бүр тодорхой тооны төхөөрөмж зэрэг ашиглахыг зөвшөөрнө. Хязгаараас хэтэрсэн тохиолдолд шинэ төхөөрөмж дээр үзэх боломжгүй болно. Профайл хэсгээс хуучин төхөөрөмжөө гаргана.
6. Контент
- Санд байгаа кино эрх эзэмшигчтэй хийсэн гэрээний хугацаанаас хамаарч нэмэгдэх, хасагдах боломжтой.
- Тодорхой кино байхгүй болсныг үндэслэн буцаалт хийхгүй.
- Хадмал орчуулга нь Хадмал болон түүний хамтрагчдын оюуны өмч.
7. Үйлчилгээний тасалдал
Бид үйлчилгээг тасралтгүй ажиллуулахыг зорино, гэхдээ засвар, сүлжээний доголдол, бидний хяналтаас гадуурх шалтгаанаар түр тасалдаж болно. Урт хугацааны тасалдлын үед захиалгын хугацааг сунгана.
8. Хариуцлагын хязгаар
Хадмал нь үйлчилгээг «байгаа байдлаар нь» үзүүлнэ. Үйлчилгээ ашигласнаас үүдсэн шууд бус хохирлыг хариуцахгүй. Аливаа нөхцөлд бидний хариуцлагын дээд хэмжээ нь таны сүүлийн 12 сард төлсөн дүнгээс хэтрэхгүй.
9. Нөхцөл өөрчлөгдөх
Эдгээр нөхцөл өөрчлөгдвөл 14 хоногийн өмнө мэдэгдэнэ. Зөвшөөрөхгүй бол бүртгэлээ устгах эрхтэй.
10. Хэрэглэх хууль
Эдгээр нөхцөлд Монгол Улсын хууль үйлчилнэ. Маргааныг эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ, боломжгүй бол Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.