Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026.07.25
Энэ бодлого нь Хадмал үйлчилгээ таны ямар мэдээллийг цуглуулж, юунд ашиглаж, хэрхэн хамгаалдгийг тайлбарлана.
Бидний цуглуулдаг мэдээлэл
Та өөрөө өгдөг
- Утасны дугаар — нэвтрэхэд шаардлагатай цорын ганц мэдээлэл.
- И-мэйл, нэр — заавал биш. Баримт хүлээн авахад ашиглана.
Үйлчилгээ ашиглахад автоматаар үүсдэг
- Үзсэн түүх — киног хаанаас үргэлжлүүлэхийг санахад.
- Хадгалсан жагсаалт — таны сонгосон кинонууд.
- Төхөөрөмжийн мэдээлэл — загвар, үйлдлийн систем, сүүлд нэвтэрсэн огноо, IP хаяг. Багцын төхөөрөмжийн хязгаарыг хянах, танихгүй нэвтрэлтийг илрүүлэхэд ашиглана.
- Төлбөрийн бүртгэл — дүн, огноо, төлөв. Картын дугаар бидэнд ХЭЗЭЭ Ч ирдэггүй.
Юунд ашигладаг
- Таныг нэвтрүүлэх, үзэх эрхийг тань шалгах
- Төлбөр боловсруулах, баримт гаргах
- Үзсэн байрлалыг санах, санал болгох
- Зөвшөөрөлгүй хуваалцалтыг илрүүлэх
- Захиалга дуусах, шинэ кино нэмэгдэх тухай мэдэгдэх (та унтраах боломжтой)
Бид таны мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор гуравдагч этгээдэд зардаггүй, түрээслүүлдэггүй.
Хэнтэй хуваалцдаг
| Хэн | Юуг | Юунд |
|---|---|---|
| QPay болон банкууд | Гүйлгээний дүн, дугаар | Төлбөр боловсруулах |
| Apple, Google | Худалдан авалтын баримт | Апп доторх худалдан авалт баталгаажуулах |
| SMS үйлчилгээ | Утасны дугаар, код | Нэвтрэх код илгээх |
| Контент түгээх сүлжээ | IP хаяг, хүсэлтийн бүртгэл | Видео хүргэх |
Мөн Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагын шаардлагаар мэдээлэл гаргаж өгөх үүрэгтэй байж болно.
Хэр удаан хадгалдаг
- Бүртгэл идэвхтэй байх хугацаанд — хувийн мэдээлэл, үзсэн түүх
- Бүртгэл устгасны дараа — хувийн мэдээлэл шууд устана
- Санхүүгийн баримт — Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар шаардагдах хугацаанд, таны хувийн мэдээлэлгүй нэрлэшгүй хэлбэрээр
- Нэвтрэх код — 5 минутын дараа хүчингүй, 24 цагийн дараа устана
Таны эрх
- Харах — профайл хэсгээс бүх мэдээллээ үзнэ.
- Татах — өгөгдлөө файлаар авах хүсэлт гаргана.
- Устгах — профайл → бүртгэл устгах. Апп, вэб хоёулангаас нь боломжтой. Устгасны дараа сэргээх боломжгүй.
- Мэдэгдэл унтраах — профайлын тохиргооноос.
Аюулгүй байдал
Нэвтрэх кодыг цэвэр хэлбэрээр хадгалдаггүй — зөвхөн буцаах боломжгүй hash хадгална. Апп дээр нэвтрэлтийн токеныг төхөөрөмжийн хамгаалагдсан сан (Keychain, Keystore) дотор байрлуулна. Бүх холболт шифрлэгдсэн байдлаар явна.
Гэсэн хэдий ч интернэтэд 100% аюулгүй систем гэж байхгүй. Хэрэв мэдээлэл алдагдсан тохиолдол илэрвэл бид танд боломжит хамгийн хурдан хугацаанд мэдэгдэнэ.
Хүүхдийн хамгаалал
Энэ үйлчилгээ 18-аас доош насны хүүхдэд зориулагдаагүй. Бид санаатайгаар хүүхдийн мэдээлэл цуглуулдаггүй. Хүүхдийн бүртгэл үүссэнийг мэдвэл бидэнд хандана уу — устгана.
Өөрчлөлт
Энэ бодлого өөрчлөгдвөл шинэчилсэн огноог дээр нь заана. Томоохон өөрчлөлтийг аппаар дамжуулан мэдэгдэнэ.
Холбоо барих
Асуулт, хүсэлтээ privacy@hadmal.mn хаягаар илгээнэ үү.