хадмал

Тусламж

Түгээмэл асуултууд. Хариулт олдохгүй бол бидэнд бичээрэй — ихэвчлэн ажлын өдөрт хариулдаг.

Төлбөр

Төлбөр хийсэн ч кино нээгдэхгүй байна

Ихэвчлэн хэдхэн секундэд нээгддэг. Хэрэв нээгдэхгүй бол:

Эхлээд аппаа хааж дахин нээгээрэй, эсвэл хуудсыг шинэчлээрэй.

Дараа нь профайл → төлбөрийн түүх хэсгээс гүйлгээ бүртгэгдсэн эсэхийг шалгаарай. Тэнд харагдаж байвал эрх нээгдсэн байна.

Банкнаас мөнгө гарсан ч түүхэнд харагдахгүй байвал бидэнд хандаарай — гүйлгээний утга, цагийг бичээрэй. Ихэнх тохиолдолд 10 минутын дотор автоматаар засагддаг.

Багц автоматаар сунгагдах уу?

Үгүй. Хугацаа дуусахад үйлчилгээ зогсоно, картаас мөнгө хасагдахгүй.

Дуусахаас 3 хоногийн өмнө сануулга илгээнэ. Сунгахыг хүсвэл өөрөө сунгана.

Апп дотор App Store эсвэл Google Play-ээр авсан захиалга бол тэдгээрийн журам үйлчилнэ — тохиргоо → захиалга удирдах хэсгээс шалгаарай.

Мөнгөө буцааж авах боломжтой юу?

Техникийн шалтгаанаар кино үзэх боломжгүй байсан бол дүнг буцаана эсвэл хугацааг сунгана. 7 хоногийн дотор хандаарай.

Үзсэн контентын төлбөрийг сэтгэл ханамжийн үндэслэлээр буцаахгүй.

Апп дотор хийсэн худалдан авалтын буцаалтыг App Store, Google Play өөрсдөө шийддэг.

Вэб дээр, апп дээр үнэ өөр байна

Апп доторх худалдан авалтад App Store, Google Play шимтгэл авдаг тул үнэ өөр байж болно.

Аль ч замаар авсан багц бүх төхөөрөмж дээр ажиллана — эрх нь таны бүртгэл дээр байдаг, төхөөрөмж дээр биш.

Үзэх

Хэдэн төхөөрөмж дээр зэрэг үзэж болох вэ?

Багцаас хамаарна — 1 сарын багц 2, 6 сар болон 1 жилийн багц 4 төхөөрөмж.

Хязгаар нь зэрэг үзэх тоо. Та таван төхөөрөмж бүртгэлтэй байж болох ч нэг дор дөрөв нь л үзнэ.

Хязгаарт хүрвэл «өөр төхөөрөмж дээр үзэлт эхэлсэн» гэсэн мэдэгдэл гарна. «Энд үргэлжлүүлэх» дарвал өмнөх нь зогсоно.

Кино тасалдаж, дүрс нь эргэлдэж байна

Сүлжээний хурднаас шалтгаална. Систем автоматаар чанараа тохируулдаг ч заримдаа амждаггүй.

Туршиж үзэх зүйлс: Wi-Fi рүү шилжих, бусад татацыг зогсоох, аппаа дахин нээх.

Байнга давтагдвал тухайн киноны нэрийг бичиж бидэнд хандаарай — файлд асуудалтай байж болзошгүй.

Хадмал алдаатай байна

Мэдэгдээрэй — киноны нэр, ойролцоо цаг (жишээ: 42 минут орчим) бичээд илгээнэ үү.

Засвар ихэвчлэн хоёр хоногт ордог. Хадмал шинэчлэгдэхэд киноны хуудсан дээрх хувилбарын дугаар өөрчлөгдөнө.

Орчуулагчийн нэр киноны хуудсан дээр гардаг — чанарын хариуцлага тодорхой байх ёстой гэж үздэг.

Хадмалын үсэг жижиг/том байна

Тоглуулагчийн доод самбар дээрх «Aa» товчоор гурван хэмжээнээс сонгоно. Сонголт бүх төхөөрөмж дээр хадгалагдана.

Оффлайн татах

Татсан кино хэр удаан хадгалагдах вэ?

Долоо хоног, эсвэл багцын хугацаа дуусах хүртэл — аль нь эрт вэ түүн хүртэл.

Долоо хоногт нэг удаа сүлжээнд холбогдвол хугацаа автоматаар сунгагдана.

Багц дуусах эсвэл цуцлагдахад татсан кино автоматаар устана.

Зэрэг хэдэн кино татаж болох вэ?

Арав. Устгавал шинээр татах орон гарна.

Татсан кино утасны зайг эзэлдэг — 2 цагийн кино ойролцоогоор 1.5 ГБ.

Компьютер дээр татаж болох уу?

Одоогоор зөвхөн утасны апп дээр. Вэб дээр онлайнаар үзнэ.

Бүртгэл

Нэвтрэх код ирэхгүй байна

Дугаараа зөв оруулсан эсэхээ шалгаарай (8 орон, +976 автоматаар нэмэгдэнэ).

Код 5 минут хүчинтэй. Ирээгүй бол нэг минут хүлээгээд «дахин илгээх» дарна уу.

Сүлжээ муутай газар SMS удаан ирдэг. 15 минут хүлээгээд ирэхгүй бол бидэнд хандаарай.

Утасны дугаараа сольсон

Бидэнд хандаарай. Хуучин дугаар, шинэ дугаар хоёрыг бичээд илгээнэ үү — захиалгыг тань шилжүүлнэ.

Бүртгэлээ устгах

Апп дээр: тохиргоо → бүртгэл устгах.

Устгахад үзсэн түүх, хадгалсан жагсаалт, төхөөрөмжийн бүртгэл бүрмөсөн устана. Сэргээх боломжгүй.

Идэвхтэй багц байвал үлдсэн хугацааны төлбөр буцаагдахгүй. App Store, Google Play дээрх захиалгыг тэндээс тусад нь цуцлана.

Хариулт олдсонгүй юу?

Асуултаа бичээд илгээнэ үү. Багц, төлбөрийн мэдээллийг тань автоматаар хавсаргах тул дахин асуух шаардлагагүй.

Бидэнд бичих